Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 09 May 2016 12:41

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулинд 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж сонгуулийг “хувь тэнцүүлсэн /пропорциональ/” тогтолцоогоор явуулахааргүй болсон тул хилийн чандад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад  Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа явагдахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ

 

 
Ерөнхий боловсролын сурах бичгийн тухай PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 18 March 2016 10:54

БСШУЯ-аас хэрэгжүүлж буй Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх, бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлэх бодлогын хүрээнд Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг БСШУЯ-ны цахим хуудсанд байршуулсан ба гадаад улс оронд сурч буй бага насны хүүхдүүд үзэж судлах боломж бүрдсэн байна.

Иймд та бүхэн БСШУЯ-ны цахим хуудас руу доорх холбоосоор нэвтэрч дээр дурдагдсан сурах бичгүүдийг цахим хэлбэрээр татан авч ашиглах боломжтой.http://www.meds.gov.mn/%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D1%85-%D0%B…

 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ

Last Updated on Friday, 18 March 2016 11:01
 
Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 07 March 2016 15:40

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тус ЭСЯ амарна.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ

 

 

 

 

NOTICE

The Embassy will be closed on 8th March, 2016, due to International women`s day.

Embassy of Mongolia in Stockholm

 

 

Last Updated on Monday, 07 March 2016 15:43
 
"Хөдөлмөрийн яармаг 2016" арга хэмжээ зохион байгуулагдана PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 17 February 2016 14:25

Монгол Германы Гүүр ТББ нь хоёр жил тутам хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогчид болон гадаадад их, дээд сургууль төгсөгчдийг холбох зуучлах, зорилго бүхий “Хөдөлмөрийн Яармаг” арга хэмжээг 2003 оноос хойш зохион байгуулж байна. Энэ жилийн “Хөдөлмөрийн Яармаг” арга хэмжээг Монгол Улсын Хөдөлмөрийн төв бирж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран 2016 оны 2 дугаар сарын 25-26 өдрүүдэд зохион байгуулах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж хаягаар авна уу.

Page 1

Page 2

 
САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 08 February 2016 10:38

Скандинавын орнуудад ажиллаж, амьдарч буй иргэд та бүхэн 
XVII жарны "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилдээ элгээрээ энх амгалан, төрөл садан хотлоороо түвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

 

Монгол Улсаа Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

2016 оны 2 дугаар сарын 8

 

 

 

 

Last Updated on Monday, 08 February 2016 10:42
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 17

Links