Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2017 оны 7-р сарын 06, Пүрэв гариг, 11:30
There are no translations available.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн 16.5 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 07 болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүд болох 2017 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

 

Жич: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 203 дугаар тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 10-ны Даваа гарагийн ажлын өдрийг шилжүүлсэн тул 7 дугаар сарын 16-ны Ням гарагт ажлын хуваарийн дагуу ажиллах болно.

 

NOTICE!

The Embassy will be closed in observance of Presidential election of Mongolia and National Day of Mongolia during July 7-14, 2017.

 

Embassy of Mongolia in Stockholm

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 7-р сарын 06, Пүрэв гариг, 11:50
 
Иргэдийн анхааралд! PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 7-р сарын 03, Даваа гариг, 15:33
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал авах ажиллагаа 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд тус ЭСЯ-ны байранд явагдах болсон тул уг өдрүүдэд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхгүй, гагцхүү иргэдээс материал хүлээн авна.

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТЫН ТОВ ШИНЭЧЛЭГДСЭН ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гариг, 11:13
There are no translations available.

Сонгуулийн 2 дахь шатны санал авах ажиллагааг хилийн чанадад 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах тухай СЕХ-ны өмнө гаргасан тогтоол хүчингүй болж, тус хорооны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтов.

Иймд тус ЭСЯ-нд санал өгөхөөр бүртгүүлсэн, ОӨУБЕГ-аас баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан 176 иргэн 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Мягмар гараг, 5-ны өдрийн Лхагва гарагт орон нутгийн цагаар 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорт, цахим иргэний үнэмлэх /ЭХ ХУВЬ/-тэйгээ хүрэлцэн ирж дахин саналаа өгнө үү.

Жич:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдах болсонтой холбогдуулан шинээр иргэдийг бүртгэхгүй,

- Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хаасан байгаа тул тус ЭСЯ-нд бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтад багтсан иргэд зөвхөн тус ЭСЯ-нд санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30


 

 

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 6-р сарын 28, Лхагва гариг, 07:34
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрөв. Сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар болов.

Иймд тус ЭСЯ-нд санал өгөхөөр бүртгүүлсэн, ОӨУБЕГ-аас баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан 176 иргэн 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Мягмар гарагт 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж дахин саналаа өгнө үү.

Жич:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдах болсонтой холбогдуулан шинээр иргэдийг бүртгэхгүй,

- Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хаасан байгаа тул тус ЭСЯ-нд бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтад багтсан иргэд зөвхөн тус ЭСЯ-нд санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

 

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6-р сарын 28, Лхагва гариг, 07:36
 
Иргэдийн анхааралд! PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 6-р сарын 23, Баасан гариг, 13:03
There are no translations available.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн 16.5 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

 

Notice!


The Embassy will be closed on Monday, June 26, due to the Presidential election day in Mongolia.

 

Embassy of Mongolia in Stockholm

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 6-р сарын 23, Баасан гариг, 13:09
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 22-с 1

Холбоос