Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НОРВЕГИЙН САНГИЙН САЙД БАРААЛХАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:55

Норвегийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын Сангийн сайд Сигбөрн Ёонсен бараалхаж хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх болох Норвегийн хөгжилд нөлөөлсөн зарим асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Норвегийн Сангийн сайд хэлэхдээ “Анх 1969 оны шинэ жилийн өмнөхөн манай улс хойд тэнгисээс газрын тос болон байгалийн хий олдсон тухай мэдээ ирснээр манай улсад ашигт малтмалын олборлолттой холбоотой түүх эхэлсэн. Улмаар 1974 онд дээрх баялгийг хэрхэн ашиглах тухай хөтөлбөрөө парламентад оруулсан бөгөөд бид нэгдүгээрт, дээрх баялаг бол ард түмний өмч, хоёрдугаарт энэ баялаг нь бидний ирээдүй, үр хүүхдүүдийн маань өмч, гуравдугаарт, олсон мөнгөөрөө улс дотроо, хилийн чандад санхүүгийн зах зээл, олон улсын түвшинд ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийж “үржүүлнэ” гэдэг зарчмыг тогтоож чадсан. Ер нь төсөв алдагдалтай байвал ирээдүй үеэ өрөнд оруулж байна гэсэн үг. Бидний өмнө ирээдүй үеэ өрөнд оруулах уу эсвэл ирээдүй үедээ өв баялаг үлдээх үү гэсэн асуулт гарч ирсэн. Бид ирээдүй үедээ баялаг үлдээхээр шийдсэн” хэмээлээ.

Last Updated on Tuesday, 16 October 2012 14:58
Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НОРВЕГИЙН ПАРЛАМЕНТЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БАРААЛХАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 13:46

Норвегийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид тус улсын парламент буюу “Стортинг”-ийн Дэд Ерөнхийлөгч Ахтар Шаудри бараалхав. Уулзалтын эхэнд Стортингийн Дэд Ерөнхийлөгч “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйл бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч манай парламентад зочилж буйд талархал илэрхийлье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны парламент хоорондын харилцаа маш идэвхтэй хөгжиж ирсэнд баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд, 1990 оноос хойш хоёр улсын парламентын тэргүүнүүд харилцан айлчилж өдгөө энэ харилцаа улам бүр бэхжиж байгаа нь сайн хэрэг” гээд 2012 оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүн, Монгол Улсад өрнөж буй шүүх эрх мэдлийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НОРВЕГИЙН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД БАРААЛХАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:58

Монгол Улсын Ерөнхийлөгчид Норвегийн Вант Улсын Үйлдвэр, худалдааны сайд Т.Гиске бараалхав. Тэрээр хэлэхдээ бид төрийн өмчтэй компаниудын хувьцааг хариуцдаг бөгөөд “Баялгийн тусгай сан”-гийнхаа хөрөнгө оруулалтыг хийхдээ нэг компанийн хувьцааг ихэвчлэн 1 хувь, хамгийн дээд тал нь 3 хүртэлх хувиар эзэмшдэг. Одоогийн байдлаар тус улсын Баялгийн сангаас хилийн чанд дахь 8-9 мянган компанийн 1-2 хувийн хувьцааг эзэмшиж байна гэлээ.  Мөн өнөөгийн Норвегийн томоохон компаниуд яагаад төрийн мэдэлд байдаг вэ гэхээр тэдгээрийн ихэнх нь олон жилийн өмнө үүссэн байнга ашигтай ажилладаг учраас хувьчлах шаардлагагүй гэж үздэг хэмээн Үйлдвэр, худалдааны сайд хэлэв.

Last Updated on Tuesday, 16 October 2012 15:00
 
ЕРӨНХИЙЛӨГЧИД НОРВЕГИЙН ЕРӨНХИЙ АУДИТОР БАРААЛХАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Норвегийн Вант Улсын Ерөнхий аудиторын зөвлөлийн дарга Еөргэн Космо бараалхав. Тэрээр өмнө нь 2004 онд Норвегийн парламентын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад анх удаа, мөн 2007 онд одоогийн ажлаа аваад хоёр дахь удаагаа зочилж байсан байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хуучны танил, монголчуудын дотно хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд Норвегийн Вант Улсын Ерөнхий аудиторын зөвлөлийн болон тус улсын хууль дээдлэх талбарт амжилт олж буй туршлагын талаар санал солилцов.

Read more...
 
ЕРӨНХИЙЛӨГЧ НОРВЕГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНД ИЛТГЭЛ ТАВИВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Олон улсын харилцааны хүрээлэнд уригдан лекц уншив.

Дэлхийд нэртэй тус хүрээлэнгийн захирал Улф Свердруп Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа албан ёсны зочдын нь хамтаар хүлээн авч хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Read more...
 
<< Start < Prev 21 22 23 Next > End >>

Page 21 of 23

Links