Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Иргэний үнэмлэх захиалах PDF Print E-mail
User Rating: / 14
PoorBest 
Written by Administrator   
Thursday, 12 March 2015 15:56

2014 онд батлагдсан “Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, түүнд мэдээлэл оруулах, бүртгэл хөтлөх журам”-ын хүрээнд тус ЭСЯ-аар дамжуулж иргэний үнэмлэх захиалах, бүртгэх ажлыг эхлүүлээд байна.

Уг ажлын хүрээнд тус ЭСЯ Монгол Улсын 16 нас хүрсэн иргэнд шинээр иргэний үнэмлэх олгох болон иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах, 25, 45 насанд иргэний үнэмлэхийг сольж олгох, иргэний үнэмлэхийн хүчинтэй байдлыг алдагдуулсан, гээсэн, үрэгдүүлсэн иргэдэд иргэний үнэмлэхийг дахин олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Гадаад паспортын хуулбар

2. Төрсний гэрчилгээний хуулбар

3. Хуучин иргэний үнэмлэхийн хуулбар /Энэ заалт зөвхөн иргэний үнэмлэхийн хугацааг сунгуулах, 25, 45 насны дахин бүртгэлд хамрагдаж, үнэмлэх сольж авах хүмүүст   хамаарна/

4. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /Энэ заалт зөвхөн 16 нас хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа хамрагдах гэж буй иргэдэд хамаарна/

5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

- 16 нас хүрсэн иргэн шинээр иргэний үнэмлэх авах, иргэний үнэмлэхийн хугацааг сунгуулах, 25, 45 насанд иргэний үнэмлэхийг сольж авахад 300 швед крон.

- иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүсэн бөгөөд дахин захиалах тохиолдолд торгуулийн хамт 550 швед крон.

Last Updated on Tuesday, 17 March 2015 14:43
 

Links