Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЭСЯ-ны мэдээ


Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 03 July 2017 15:33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал авах ажиллагаа 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд тус ЭСЯ-ны байранд явагдах болсон тул уг өдрүүдэд иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхгүй, гагцхүү иргэдээс материал хүлээн авна.

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТЫН ТОВ ШИНЭЧЛЭГДСЭН ТУХАЙ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 29 June 2017 11:13

Сонгуулийн 2 дахь шатны санал авах ажиллагааг хилийн чанадад 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах тухай СЕХ-ны өмнө гаргасан тогтоол хүчингүй болж, тус хорооны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтов.

Иймд тус ЭСЯ-нд санал өгөхөөр бүртгүүлсэн, ОӨУБЕГ-аас баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан 176 иргэн 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Мягмар гараг, 5-ны өдрийн Лхагва гарагт орон нутгийн цагаар 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорт, цахим иргэний үнэмлэх /ЭХ ХУВЬ/-тэйгээ хүрэлцэн ирж дахин саналаа өгнө үү.

Жич:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдах болсонтой холбогдуулан шинээр иргэдийг бүртгэхгүй,

- Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хаасан байгаа тул тус ЭСЯ-нд бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтад багтсан иргэд зөвхөн тус ЭСЯ-нд санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30


 

 

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТУХАЙ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 28 June 2017 07:34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрөв. Сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар болов.

Иймд тус ЭСЯ-нд санал өгөхөөр бүртгүүлсэн, ОӨУБЕГ-аас баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан 176 иргэн 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Мягмар гарагт 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж дахин саналаа өгнө үү.

Жич:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдах болсонтой холбогдуулан шинээр иргэдийг бүртгэхгүй,

- Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хаасан байгаа тул тус ЭСЯ-нд бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтад багтсан иргэд зөвхөн тус ЭСЯ-нд санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

 

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30

Last Updated on Wednesday, 28 June 2017 07:36
 
Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 23 June 2017 13:03

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн 16.5 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

 

Notice!


The Embassy will be closed on Monday, June 26, due to the Presidential election day in Mongolia.

 

Embassy of Mongolia in Stockholm

Last Updated on Friday, 23 June 2017 13:09
 
`МИНИЙ МОНГОЛ НААДАМ` УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ PDF Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 21 June 2017 15:27

Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны яамнаас 3 дахь жилдээ “Миний Монгол Наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаад байна.

Иймд хилийн чандад оршин суугаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй холбоод, ТББ-ууд та бүхэн уралдаант шалгаруулалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Last Updated on Wednesday, 21 June 2017 15:34
Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 22

Links