Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by stockholm   
Thursday, 04 January 2018 09:48

Засгийн газрын 2017 оны 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон болно. 

Паспорт сунгахгүй тухай шийдвэр нь одоо хэрэглэгдэж байгаа паспортын хүчинтэй хугацаанд огт нөлөөлөхгүй бөгөөд сунгалт хийгдсэн паспортын хувьд сунгалтын хугацаа дуусах хүртэл хүчинтэй. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

 

Last Updated on Thursday, 25 January 2018 13:38
 

Links