Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улсад буцах үнэмлэх олгох PDF Print E-mail
User Rating: / 7
PoorBest 
Written by Administrator   
Friday, 29 January 2010 10:26

Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар буцах үнэмлэх олгоно.

Буцах үнэмлэх мэдүүлэхэд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
1.    Анкет
2.    Өргөдөл / буцах үнэмлэх захиалах болсон шалтгаанаа дурьдсан өргөдлийг тус ЭСЯ-нд хандаж гаргах/,
3.    Иргэний үнэмлэхний  хуулбар,
4.    Зураг ( 3х4-ийн хэмжээтэй, 2 ш ),

-    Буцах үнэмлэх захиалах тухай өргөдөлдөө өөрийн нэр, эцэг ( эх )-ийн нэр, регистрийн дугаар, буцах үнэмлэх авах болсон шалтгаан, хаяг, утас ( одоо байгаа болон Монгол Улс дахь ) зэргийг дурьдсан байна.
-     Буцах үнэмлэхэд наах зураг нь тухайн жилд эгц урдаас нь авсан, зориулалтын цаас дээр буулгасан, зургийн боловсруулалт бүрэн хийгдсэн зураг байна.
-     Буцах түр үнэмлэхний захиалгыг хувь хүн өөрийн биеэр ЭСЯ-нд ирж өгөөд бэлэн болоход нь өөрөө авна.

5.    Хураамж 735 швед крон.

Хураамжийг тус ЭСЯ-ны дараах дансанд шилжүүлж болно.

Embassy of Mongolia, Nordea bank account: PlusGiro 521 99-7.

Шведээс өөр газраас шилжүүлэг хийх тохиолдолд дараах дансны дугаарыг хэрэглэнэ:

Beneficiary: 
Bank: Nordea
IBAN - account: SE 6195000099603400521997
BIC/Swift address: NDEASESS

/Aнкет татаж авах /

Анхааруулга:

Буцах үнэмлэх нь эх орондоо буцах зориулалттай 1 удаа зорчих баримт бичиг юм. Энэхүү үнэмлэхээр дайран өнгөрч буй улсад болон бусад улсад хилээр нэвтрэх, аялах, зорчих боломжгүй зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг болохыг анхаарна уу.

Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд Хил хамгаалах байгууллага хураан авч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг болно.

 

Last Updated on Monday, 02 July 2018 11:27
 

Links