Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Манай баг, тамирчид Пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцов PDF Print E-mail
Written by stockholm   
Tuesday, 13 November 2018 08:40

Швед улсын Халмстад хотод 2018 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Пауэрлифтингийн ДАШТ-ээс манай тамирчдаас хэвтээ шахалтын төрөлд 105 кг жинд ОУХМ Д.Түмэнжаргал алтан медаль, 120 кг жинд ОУХМ Ш.Чанрав мөнгөн медаль хүртсэн байна.

Тамирчиддаа баяр хүргье!



Last Updated on Tuesday, 13 November 2018 09:05
 
Шагайн харвааны Швед дэх салбар холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ болов PDF Print E-mail
Written by stockholm   
Tuesday, 06 November 2018 00:00

Монголын Шагайн Харвааны Холбоо /МШХХ/-ны Швед дэх салбар холбооны 10 жилийн ой, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит Цомын аварга шалгаруулах гуравдахь удаагийн тэмцээнийг тус ЭСЯ болон МШХХ-ны Швед дэх салбар холбоо хамтран 2018 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Стокгольм хотноо амжилттай зохион байгуулав.

Энэхүү тэмцээнд Монгол улсаас МШХХ-ны Тэргүүлэгч гишүүд, харваачид, Европын бусад улсад ажиллаж амьдарч буй харваачид ирж идэвхтэй оролцов.

 

Last Updated on Friday, 09 November 2018 11:28
 
ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Print E-mail
Written by stockholm   
Tuesday, 06 November 2018 08:49

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.8-д заасны дагуу Их Эзэн Чингис хааны өдрийг тохиолдуулан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ амарна.

Жич: 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус ЭСЯ цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр амарна.


NOTICE

The Embassy will be closed on 08 November 2018, due to the Mongolian National Holiday.

Embassy of Mongolia in Stockholm

 

Last Updated on Friday, 09 November 2018 11:23
 
ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Print E-mail
Written by stockholm   
Wednesday, 12 September 2018 08:50

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ, ҮСХороо хамтран гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг бүртгэх програм боловсруулан нэвтрүүлээд байна.

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, нотариатын болон консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах суурь мэдээллийн санг бий болох ач холбогдолтой юм.

Иймд иргэн та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.

http://www.citizen.gov.mn/

Та өөрийн мэдээллээ бүртгүүлэхээс гадна, мэдээллээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэх боломжтой.

Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

Мөн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.

Last Updated on Wednesday, 19 September 2018 14:00
 
МОНГОЛ, ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АРВАНГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ PDF Print E-mail
Written by stockholm   
Tuesday, 11 September 2018 17:52

Монгол, Финландын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны комиссын XIII хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 7-нд Хельсинки хотноо амжилттай болж өндөрлөв.

Тус комиссын хуралдааныг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, финландын талаас Гадаад хэргийн яамны гадаад худалдаа эрхэлсэн дэд сайд Маркку Кейнонен нар даргалан хоёр талын албаны хүмүүс оролцов.

Комиссын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр боловсрол, тогтвортой байгаль орчин, уул уурхай , ой, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон нийгмийн тэгш, хүртээмжтэй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финландын Ухаалаг эрчим хүчний хөтөлбөрт хамрагдах боломжийг судлах, хот суурин газрын байгаль орчны бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Финландын ногоон технологийн дэвшлийг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлэх, харилцан хамтын ажиллагааг өрнүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.

Засгийн газар хоорондын эээлжит хуралдааны дүнгээр хоёр талын ажлын хэсгийн дарга нар протоколд гарын үсэг зурав.

 

Last Updated on Tuesday, 11 September 2018 17:59
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 26

Links